Нийгмийн

Олимпын наадамд өрсөлдөх БНХАУ-ын багийн түрүүч Токиод хөл тавилаа

Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Токиод хөл тавилаа. Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ. Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь тэдний зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй холилдон байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн гомдолложээ.

Тэрбээр энэ байдлыг “далд аюул” хэмээн тодорхойлсон байна. “Хэдийгээр гаднын тамирчид өөр өөр давхарт байрласан ч ресторан, үүдний танхим гээд хаа сайгүй орон нутгийн жуулчидтай холилдсоор байна. Энэ нь Ковид-ын халдварыг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс бид зохион байгуулагчидтай энэ талаар зөвлөлдөж байгаа” хэмээн “Барселона-1992” олимпын мөнгөн медальт Жан өгүүлэв.Токиогийн олимпын үеэр коронавирусийн тархалт эрчимжихээс сэргийлэн халдвар хамгааллын маш хатуу дэглэм мөрдөж буй.

Олимпын наадам үзэгчгүй явагдахын зэрэгцээ Токио хот болон зарим мужид хөл хорио тогтоосон. Тамирчдыг бар, ресторан орох, жуулчны бүсээр явахыг хориглосон бөгөөд олимпын тосгонд зөвхөн тамирчин, албаны хүмүүсийг л нэвтрэхийг зөвшөөрч байгаа. Хятадын тухайд түүхэн дэх хамгийн том баг буюу 400 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпод оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button