Нийгмийн

Халдвар тархах эрсдэлтэй тул олимпийн медалийг тамирчин өөрөө авч зүүнэ

Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй тул Токио 2020 зуны олимпийн наадамд амжилт гаргасан тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болжээ.

Түрүүлсэн тамирчдын хүзүүнд медаль зүүж өгдөг уламжлалыг эвдэнэ гэж Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах өчигдөр зарласан байна.

“Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах тул тамирчид халдвараас бүрэн сэргийлэгдэх юм” гэж Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Бах тайлбарласан байна.

Мөн медаль гардуулах үеэр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилтын чимээг танхимд дуугаргахаар болжээ. Ийм дуу чимээг өмнөх олимпын наадмын бичлэгнээс ашиглах юм байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button