Олимпын наадмын ажилчдаас коронавирус илэрчээ

Зургаахан хоногийн дараа Японы нийслэл Токиод болох XXXII Зуны Олимпын наадам болно. Гэвч коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд Олимпын тосгонд ажиллаж буй 7 ажилтан, 2 сэтгүүлч, мөн тэмцээнийг зохион байгуулах багийн 6 хүн байгаа аж. Сүүлд халдвар авсан хүн нь Токио дахь Олимпын тосгоны нутаг дэвсгэр дээрээс илэрчээ. Тэр хүн нь гадаадын шигшээ багт харьяалагддаг боловч тамирчин биш аж.
Хамгийн багадаа 15 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Олимпын наадмыг Зохион Байгуулах Хорооноос бямба гараг (2021.07.17)-т энэ тухай мэдээлээд байна.
Одоогийн байдлаар Япон Улсад хүрэлцэн ирээд байгаа хэд хэдэн улс орны тамирчид болон багийн гишүүдээс коронавирус илэрсэн таагүй мэдээ байна. Тодруулбал, Израиль, Уганда, Сербийн тамирчид, Нигери, ОХУ-ын шигшээ багийн туслах ажилтнуудаас ийнхүү коронавирусийн халдвар илэрсэн байна.
Токиогийн Зуны олимпын наадам өнгөрсөн 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болох байсан ч цар тахлын улмаас наадмыг нэг жилээр хойшлуулсан. Ингээд энэ сарын сарын 23 (Баасан гараг)-наас наймдугаар сарын 8 (Ням гараг) хүртэл зохион байгуулагдана.
Олимпын зохион байгуулагчдын зүгээс наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй уялдуулан мөн дотоодын үзэгчид ч оролцохгүй болсон.
Олимпын наадам Японы зургаан муж, түүний дотор Токио хотод зохион байгуулагдах юм.
Олимпын нээлт болохоос ийнхүү зургаахан хоногийн өмнө шинэ коронавирусийн халдвар илэрсэн нь хүмүүсийн санааг зовоож эхэллээ. Японы нийслэлд бүртгэгдэх коронавирусийн шинэ тохиолдлын тоо өдөр бүр өсөж, улмаар мянга гаруйд хүрээд байна.
Долдугаар сарын 12-ноос нийслэл Токиод цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан онцгой байдлын дэглэм дахин хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ дэглэм нь наймдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олимпийн дараа Япон дийлдэхгүй халдвартай болно яана даа
Үнэхээр муухай тахал юмаа ,дэлхий даяараа бактерлогийн чимээгүй дайн болсноос өөрцгүй л үйл явдал тохиож байна даа ,Монгол түмэн минь бага л хэлмэгдээсэй ,тэр тусмаа хүүхэд ,залууст минь бага халдаасай даа Орос ах нар минь хүүхдэд зориулсан " СПУТНИК " - шиг вакцин гаргадаггүй юм байх даа
cialis 5 mg coupon
super active cialis 20mg australia
Progesterone In Australia Luton
Cialis Nebenwirkungen Depression
Propecia Pharmacie
comprar viagra sin receta en farmacia
Cialis Beneficios
Keflex Talwin And Clotrimazole
Viagra Pfizer 100 Mg Beipackzettel
Viagra Generika Scilla
Propecia Increase Chest Hair