СПОРТ

Японд амьдардагч эгч, дүүс ДАШТ-д барилдана

Бөхийн төрлүүдийн 2021 оны өсвөр үеийн ДАШТ долдугаар сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Манай улсаас “Женко” клубийн тамирчин, Япон улсад амьдардаг эгч дүүс Бямбасүрэнгийн Хулан, Халиун нар аавынхаа хамт тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Дунай мөрний эргийг зорив.

Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм.

Эгч дүүс тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартнуудын багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг гэж МЧБХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button