
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан “Алтайн халиун буга” төрийн бус байгууллагатай хамтран Хустайгаас Хантайширын нуруунд 10 халиун буга нутагшуулсан. Тэгвэл Өмнөговь аймгийнхан мөн тооны илийг Говь гурван сайхан ууланд нутагшуулахаар болжээ. Анх удаа халиун бугын төлийг нутагшуулахаар бэлтгэлээ базааж байгаа юм.
Өнгөрсөн сард төрсөн илнүүдийг сар гаруй угжиж, тэжээсний дараа Булган сумын нутаг дахь Хөөрхөн дэвсэг хэмээх газар шилжүүлжээ. Илнүүдийг өдөрт дөрвөн цагийн зайтай таван удаа угждаг бөгөөд бүгдийг нь хооллоход нэг өдөрт 25 л сүү шаардлагатай. Ийм хэмжээний сүүг өдөр бүр нийлүүлэх айл ойр хавьд байхгүй тул байгаль хамгаалагчид Даланзадгадаас сүү зөөж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гудрах архиа гадаадаас зөөгөөд болоод л байга биздээ