Нийгмийн
ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймагт болсон 5.2 магнитудын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ

Өнөөдөр /2021.07.22/ өглөөний 09:12 цагт Нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдсэн. Энэ талаар ШУА-ийн ООГФХ-ийн Газар хөдлөлт хариуцсан мэргэжилтэн А.Мөнхсайханаас тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Уг чичиргээ Ерөө сумаас урагш 49 км-т голомтолсон бөгөөд түүнээс үүдэлтэй чичиргээ орон нутаг, Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэх тайлбар өглөө.
Eguur.mn сайт албан пэйж хуудсаараа “Газар хөдлөлт хаагуур, хэрхэн мэдрэгдэв” гэх агуулгаар асуумж явуулахад иргэдийн зүгээс Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Дархан зэрэг аймгуудад газар хөдлөлт анзаарагдсан гэх хариултыг голчлон өгч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
S#a uul uurxainuud teselgee xxe bolichoso twn amidruulchkuma s#a