Нийгмийн

Голуудын үерийн түвшин 5-180 см давжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-нд Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэн Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

 Харин Орхон, Онон, Халх, Онги, Таац гол үерийн аюултай түвшинг 5-180 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэн, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй  болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-23 14:31

хэд хэдэн бичгийн �##�даа байна. тоо баримтаа буруу хийжээ. мөн өгүүлбэр уусаж орохгүй тас тас орж байна. энэ нь өөр өөр санаа агуулж байгаа юм бичигдсэн байна.

Back to top button