Нийгмийн

Б.Болор-Эрдэнэ: Та нартайгаа хамт шүү, зурагтаа үзээд дэмжээд сууна аа

“Токио-2020” олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар өрсөлдөнө.

Монголоос зургаан тамирчин Токиог зорьсон ч дүрмийн дагуу дөрвийг нь сонгон, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан. Туршлагатай тамирчдаа хассан гэх шүүмжлэл багагүй гарсан юм. Үүнд дасгалжуулагч С.Тулга тайлбар хийсэн.

Тэгвэл Б.Болор-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт шүү, зурагтаа үзээд дэмжээд сууна аа. Олимпийн том дэвжээнээс бэргэлгүй чаддаг бүхнээ гаргаарай. Баяр хөөр, жаргал зовлон бүх л цаг хугацаанд хамтдаа байсан та нарыгаа амжилт гаргана гэж хамгийн ихээр итгэж байна.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, анхны эмэгтэй мэргэжлийн UB Amazons клубыг үүсгэн байгуулж, бэлтгэл сургуулилт хийх боломжийг бүрдүүлж, өдийг хүртэлх ялагдал бүхэнтэй минь хамт байж итгэлээ алдалгүй үргэлж дэмжсэн болохоор энэ том амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

Миний хувьд олимпийн шигшээ багт дуудагдсан эхний өдрөөсөө эхлэн бэлтгэлдээ 100% оролцож хүч хөдөлмөр, сэтгэл зүрх,өөртөө байгаа бүхнээ бүрэн зориулсан гэж бодож байна. Өндөр ачаалалтай бэлтгэл, сэтгэл зүйн уналт, хэцүү бүхнийг даваад гарсан өөрөөрөө бага ч гэсэн бахархсан.

Олимпийн бэлтгэл дуусахаас өмнө хамраа гэмтээсэн боловч цаг алдалгүй эмчлүүлж, нүүрний хамгаалалтын баг хийлгэн, тоглох боломжыг бүрэн хангасан. Энэ хүртэлх хугацаанд хийсэн бэлтгэлжилт, өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлага, арга барилаа олимпийн дэвжээнд гаргахад би эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлээрээ бэлэн байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-07-24 07:57

Үнэхээр харамс�##�тай. Хэр тоглохыг нь харья.Гандолгорын гэрийнхний илэрхийлж буй байр суурь үнэний ортой шүү.Харах л үлдээ

Иргэн
Иргэн
2021-07-24 08:00

Харах л үлдлээ Амжилт

Зочин
Зочин
2021-07-24 23:34

Үкүн угаас л хорчин гар л даа

Холбоотой мэдээ

Back to top button