Нийгмийн

Монголын тамирчид Токиогийн олимпын нээлтэд “Хийморь” загвараар гоёно

“Токио-2020” олимпын наадмын нээлтийн ёслол яг одоо үргэлжилж байна. Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойно.

“Токио-2020” олимпын наадмын нээлтэд Монголын тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёно.

Монгол улсын шигшээ багт зориулан бүтээсэн парад хувцасны эд ширхэг бүр утга учиртай. Энгэр дээрх алтлаг хээ нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн, үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлгэддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2021-07-23 20:23

EREGTEI ZAGVAR NI CHINA ZAGVARTAI YAGAAD ????

We are asia you know
We are asia you know
2021-07-23 21:31

Asia undesni zagvar handlaga iimerhu tegshen buhen hytad bish oke zahniihan tovchni uchiriig ylgaad hytad mongol gj bichiya ho.

Холбоотой мэдээ

Back to top button