Нийгмийн

Олимпын наадмын нээлтийн ёслолоос өнгөт арьст хөгжимчнийг хасчээ

-Олимпын анхны мордохын хазгай-

Токиогийн Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байсан Сенегалийн иргэн өнгөт арьст хөгжимчнийг оролцуулалгүй хассан тухай шинэхэн мэдээ ирлээ. Цохивор хөгжимчин Латир Си хэмээх хөгжимчин энэ үйлдлийг зохион байгуулагчдын зүгээс “арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг” хэмээн гомдол мэдүүлээд байна.

“Энэ бол илтэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл. Тэд хоорондоо, яагаад энэ залуу гэж, яагаад энэ африк залуу тоглох юм, гэцгээж байсан гэж надад хэлсэн. Би үүнийг сонсоод надад их гунигтай санагдсан. Би Япон оронд 20 гаруй жил амьдарч байна. Гэвч энэ олимп үнэхээр дуулиан шуугиантай олимп болж байна. Энэ намайг их өвтгөлөө. Энэ талаар ярихаас айж байгаа ч би ярихад бэлэн байна. Өөрт тохиолдож буй энэ явдлыг бусадтай хуваалцмаар байна.

Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэвч, чухам юу болсныг хүмүүст хэлэх ёстой. Би олон л зүйлийг үзэж, туулсан. Гэхдээ ийм олимпыг бол үзэж байгаагүй. Би яагаад энэ талаар дуугүй өнгөрөх ёстой гэж” хэмээн олимпын нээлтийн ёслолын ажиллагаанас хасагдсан хар арьст хөгжимчин ярьсан байна.

О.АНАР

(Эх сурвалж: independent)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button