Нийгмийн

О.Хулан Монголын анхны олимпын тугч эмэгтэй боллоо

“Токио-2020” олимпийн наадмын нээлтэд Монголын багийн тугийг Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар мандуулан жагслаа.

Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн олимпийн наадмын нээлтэд О.Хулан анхдагч боллоо.

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн шигшээ багийн тамирчин тэрбээр олимпийн нээлтэд эх орныхоо тугийг барьсан Монголын анхны эмэгтэй болов.

О.Хулан 1999 онд төрсөн, сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм.

 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна. Монголоос багийн спортын төрлөөр олимпод оролцох анхдагчдын нэг нь тэр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button