НийгмийнНИЙГЭМСПОРТ

Америкийн тамирчинг олимпын тосгон руу яагаад оруулаагүй вэ

Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж буй АНУ-аас туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчин Ален Хаджикийг пүрэв гараг /2021.07.22/-т Токиогийн Олимпын нээлтийн өмнөх өдөр Олимпы тосгон руу оруулахаас татгалзсан байна. Энэ талаар “USA Today” мэдээллээ.

Шүүхээс тамирчин Хаджичид тавьсан хязгаарлалтыг хэвээр нь үлдээж, шигшээ багийнхантайгаа мөн хамт үлдэхийг нь хориглосон талаар тамирчны өмгөөлөгч Майкл Палма мэдэгдсэн байна. АНУ-ын шигшээ багийн тамирчин Ален Хаджич Олимпын тосгоноос 30 минутын зайтай орших зочид буудалд байрлаж байгаа юм байна.

Хэргийг эргэн сануулахад, энэ оны тавдугаар сард Хаджич Олимпын туялзуур сэлэмний шигшээ багт дөнгөж тэнцсэнийхээ дараагаар гурван эмэгтэйд 2013-2015 оны хооронд болсон тусдаа үйл явдлын үеэр бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдээлж байсан. Зургадугаар сарын 2-нд түүнийг шигшээ багаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн ч тамирчин энэ хэргийг хийгээгүй хэмээн няцаасан байдаг.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button