“Токио-2020”: Э.Лхагвасүрэн хожигдлоо

“Токио-2020” олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа.
Монгол Улс олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй төрлүүдийн нэг нь ширээний теннис. Энэ удаагийн олимпийн наадамд анхдагч болж буй тамирчид бол Энхбатын Лхагвасүрэн, Батмөнхийн Болор-Эрдэнэ нар.
Э.Болор-Эрдэнэ эхний тойрогт Тунисийн тамирчныг ялж, Монголын багийн анхны хожлыг авсан.
Дөнгөж сая Э.Лхагвасүрэн эхний тойрогт АНУ-ын теннисчин Н.Кумарт 4:1-ээр хожигдлоо.
ЭНХБАТЫН ЛХАГВАСҮРЭН

Төрсөн он: 1988.08.10
Амжилт:
– D зэрэглэлийн ДАШТ-ий III байр,
– Е зэрэглэлийн ДАШТ-ий I байр,
– Азийн наадмын шилдэг 16,
– Оюутны Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт
– Улсын дөрвөн удаагийн аварга /ганцаарчилсан төрлөөр/,
– Дээд лигийн гурван удаагийн аварга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mya lalruud. ta nar shig shivshiguud olimpod yavj ulsiin mungu urj yaadin. fuckuud
Huniig yasan muuhai heldeg yum bolioch