Нийгмийн
Токиогийн олимпын анхны алтан медалийг БНХАУ-ын тамирчин хүртлээ

“Токио-2020” олимпын наадмын анхны аварга мэндэллээ. Эл амжилтын эзэн бол БНХАУ-ын тамирчин Цянь Ян.
Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд цэц сорьсон тэрбээр 251.8 оноогоор түрүүлсэн юм. ОХУ-ын тамирчин А.Галашина мөнгө, Швейцарын Н.Кристен хүрэл медаль хүртэв.

Тус дасгалд өрсөлдсөн Монголын тамирчин О.Есүгэн 25 дугаар байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.