Нийгмийн

М.Уранцэцэг тамирчны замналынхаа хамгийн чухал барилдааны өмнө ирлээ

“Токио-2020” М.Уранцэцэг гавьяатын хамгийн сүүлчийн олимп байх магадлал өндөр. Өнөөг хүртэл монгол түмнээ баярлуулж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр ирсэн түүний медалийн цуглуулгад олимпийн медаль л дутуу.

Монголын анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч гээд анхны тодотгол бүхий олон амжилт түүнийх. Гэхдээ ямар ч спортын тамирчид чухлын чухал амжилт бол яах аргагүй олимпын медаль.

Олимпод түрүүлнэ, медаль хүртэнэ гэдэг тамирчны замнал, нэр хүндийг үлэмж өсгөдөг. Дэлхийд хэчнээн олон удаа түрүүлсэн ч олимпын медаль аваагүй тамирчин хэчнээн сэтгэл дундуур явдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

Риогийн олимпод тун харамсалтайгаар тэмцээнээс хөөгдөн, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр замналынхаа хамгийн чухал барилдааныг яг одоо хийх гэж байна. Түүний өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт Дастриа Красники. М.Уранцэцэг энэ жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнийг ялсан. Гэхдээ Косово жүдоч тийм ч амар өрсөлдөгч бус. Тэдний ялалт, ялагдлын харьцаа 2:2 байгаа.

Одоо М.Уранцэцэг дахиад ганцхан ялахад олимпын мөнгөн медаль өвөртлөнө. Бүр цаашлаад дэлхийн хошой аварга Дариа Билодид, дэлхийн аварга Тонаки Фүна нарын ялсныг нь өвдөг шороодуулаад олимпын аварга болох боломж дүүрэн байна.

М.Уранцэцэг гавьяатыг “Eguur.mn” сайт өнөөдөр онцолж бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Iim baina
Iim baina
2021-07-24 16:38

Het magtah demii gedgiig haruulah, jil buriin naadmaar sanjaa turuulne gedeg nuhduud medej av..

lasix overnight delivery
lasix overnight delivery
2021-09-25 09:27

Online Herbal Club

gabapentin for dogs side effects
gabapentin for dogs side effects
2021-10-11 12:45

Propecia Cuero Cabelludo

ivermec
ivermec
2021-11-04 18:57

comprar viagra autentica

cialis prices
cialis prices
2021-11-07 05:30

Il Viagra Del Presidente Ciro Asproso

Viagra
Viagra
2021-11-09 06:19

Wirkung Viagra Pfizer

Priligy
Priligy
2021-11-13 15:27

Get Tadalis Sx Soft Viagra

Prednisone
Prednisone
2021-11-15 19:04

precio viagra en farmacias sin receta

Холбоотой мэдээ

Back to top button