Нийгмийн

М.Уранцэцэг олимпын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпын наадам үргэлжилж байна.

Өнөөдөр Монгол Улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буйгаас Монголын жүдоч, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд шалгараад байсан билээ.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч М.Уранцэцэг хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитай барилдав.

Тэд өмнө нь дөрвөн удаа барилдахдаа нэг нэгнээ адилхан хоёр ялаад байв. Хамгийн сүүлд энэ жилийн ДАШТ-д учраа таарахад М.Уранцэцэг ялан, хүрэл медаль хүртсэн юм.

Өнөөдөр олимпын дэвжээнд Красники ялж, дэлхийн аварга Фүна Тонакитай олимпын аваргын төлөө барилдахаар боллоо.

Одоо М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Сонирхуулахад, Риогийн олимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Улмаар олимпоос медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зчих
зчих
2021-07-24 16:45

чанга өрсөлдөгч байсаан аргагүй2

jkk
jkk
2021-07-24 16:53

3*3 emegtei sags 13 nomer 6-7 bumbug aldlaa tyg bariad bsn huuhen mash myyy blaa. Hahyylaar orson gej oilogloooooi

МОНГОЛ
МОНГОЛ
2021-07-24 17:21

өрсөлдөгчөө чанга сул гэж тэмцээнд орох хэрэг үү кккк тэнгэрт тулт�##� магтаад байхаар нь мундаг л тамирчин гэж бодсон чинь их сургуулийн оюутны аваргаас дор байна юун хөдөлмөрийн баатар гавьяат ахдах юм байна ингээд л бодохоор төрийн одонгийн нэр хүнд улам унах юм доо

Зочин
Зочин
2021-07-24 18:05

ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ. МУНДАГ БҮСГҮЙ ЮМАА. БАХАРХАЖ БНА.

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:30

This web site is really a walk-through for all of the info you wanted about this and didn’t know who to ask. Glimpse here, and you’ll definitely discover it.

Холбоотой мэдээ

Back to top button