НийгмийнСПОРТ

“Токио-2020”: Өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчдын тэмцээний хуваарь

“Токио-2020” олимпын наадмаас Монголын жүдоч М.Уранцэцэг хүрэл медаль хүртээд байгаа билээ. Түүний амжилтыг үргэлжлүүлэхээр өнөөдөр спортын дөрвөн төрөлд есөн тамирчин өрсөлдөнө. Тэдний тэмцээний хуваарийг сонирхуулъя.

Өнөөдөр хийн гар бууны 10 метрийн урьдчилсан шатанд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөнө. Тэдний тэмцээн яг одоо үргэлжилж байна.

Өнөөдөр жүдогийн дэвжээнд зодоглох хоёр жүдоч бол эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам нар барилдана. Хэсгийн барилдаан 10.00 цагт эхэлнэ.

Боксын төрөлд өнөөдөр эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг өрсөлдөнө. Тэрбээр 17.18 минутад тоглоно.

Багийн спортын төрлөөр олимпод анх удаа өрсөлдөж буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Эхний тоглолт нь 08.00 цагаас Японтой, дараагийнх нь 13.00 цагаас ОХУ-ын багтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button