НИЙГЭМХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

Хамт зугаалж байсан хүмүүстэйгээ муудсанаас нууранд живж амиа алджээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Хар зүрхний хөх нуур” -ын эрэгт Өмнөдэлгэр сумын харьяат дөрвөн гэр бүлийн 10 хүн долдугаар сарын 22-ны өдөр зугаалж байснаас иргэн Б-нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хамт явсан хүмүүстэйгээ муудалцаж “Хар зүрхний хөх нуур”-ын эрэгт үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь Өмнөдэлгэр сум руу яваад 07.23-ны өдөр буцаж ирэхэд үлдсэн газраа байгаагүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.26-ны өдрийн 15:30 цагт нуурын усанд живсэн байсныг олжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 195 км зам туулан 20:00 цагт хүрэлцэн очиж 20:45 цагт иргэн Б/51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button