Дональд Трампын дэмжигчдийн үймээнээр цагдаа амь эрсэджээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд болсон Дональд Трампын дэмжигчдийн үүсгэсэн үймээний үеэр таван хүн амиа алджээ. Үүний нэг нь цагдаагийн албан хаагч байсан. Мөн хариу арга хэмжээ авах үедээ жагсагчдад зодуулан дөрвөн цагдаа хүнд бэртжээ.Тэд өчигдөр халдлагыг мөрдөн шалгах үүрэг бүхий хорооны уулзалтын үеэр энэ талаараа хуваалцсан байна.
“Түүний бууг аваад өөрийг нь буудаж ал” гэхийг би сонссон” хэмээн Метрополитаны цагдаагийн газрын офицер Майкл Фаноне мэдүүллээ. Түүнийг олны дунд чирэгдэж, энгэрийн тэмдэг, радиогоо булаалган, зодуулж байгаа нь камерт бичигдсэн байна.

“Тэд намайг зодож, элдвээр хэлэн харааж доромжилсон. Би Иракт ажиллагаанд явж байхдаа ч ингэж айж байсангүй. Зодуулж байх үедээ би аавгүй болж болох байсан дөрвөн охиноо л бодсон. Тэгээд хамаг чангаараа “би хүүхэдтэй хүн” гэж орилсон ч тэд тоогоогүй” хэмээн тэрбээр ярьсан юм.
Цагдаагийн ажилтан Даниэль Ходжес олон нийт тайван цуглаанаас терроризм руу шилжиж байгааг харсан хэмээжээ. АНУ-ын цагдаагийн офицер Харри Данн үүнийг мөн гэрчилсэн байна. Тэрбээр ярьж эхлэхийнхээ өмнө халдлагын үеэр нас барсан офицер Брайан Сникникт хүндэтгэл үзүүлэн хэсэг чимээгүй зогсохыг тэнхимд байсан хүмүүсээс хүссэн юм.

Данны хэлснээр үймээн дэгдээгчид цагдаа нар руу бүх төрлийн зэвсэг ашиглан халдсан байна. “Офицеруудаас цус урсаж байв. Олон хүмүүс хашхирч, химийн утаа энд тэндгүй биднийг бүчсэн байсан” гэж тэрбээр ярьжээ.
Хэд хэдэн хүний аминд хүрсэн тус халдлагын үеэр цагдаа нар 535 үймээн дэгдээгчийг баривчилсан. Одоогоор цөөн хэдэд нь л ял ногдуулсан байгааг прокурорын газраас мэдээлжээ.
О.Энхжин Эх сурвалж: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу бичээд байгаа юм бэ? Аль эрт 1 сард болсон үйл явдлыг сая болсон мэт гарчиг өгч, уншигчдыг төөрөгдүүлж болж байгааа юм уу? Ёстой мангуу хүн бичиж дээ. Ха ха ха