Нийгмийн

Хорт хавдраа үл огоорон талийгаач ханийнхаа нэр төрийг сэргээлгэхээр суулт зарлаж буй С.Цэвээн

Төрийн ордны баруун хаалганы дэргэд хавдартай 75 настан С.Цэвээн сууж байгааг чихтэй хүн бүр дуулсан буй за. Тэрбээр бурхан болооч ханийхаа нэр хүндийг сэргээлгэхээр сууж буй нь тэр. Төрийн ордныхоо хажууд хоёр сар гаруй суусан ч асуудлаа шийдүүлж чадаагүй, төр засаг нь анхаарч тоодоггүй улс манайхаас өөр байдаг болов уу. Чухам ийм л бодол намайг холгож олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчнөөн удаа асуудлаа ярьсан эмээгийн зүг дахин хүргэсэн юм.

Түүний хань Б.Сонинпил нь 1990 онд албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор амиа алдсан харамсалтай түүхтэй. Ослын дараа талийгаачийн ар гэрт тухайн үеийн ханшаар 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон тухай баримт архиваас саяхан ил болсон учир энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр арга мухардаж, эцэстээ суулт зарласан юм.

Иймд бид өөрийн хорт хавдараа үл огоорон үлдсэн насандаа зөвхөн ханийхаа л нэр төрийг сэргээчих юмсан гэх ганцхан хүсэлтэй суугаа С.Цэвээн болон түүний талийгч ханийн амьдралын үүх түүх, туулж өнгөрүүлсэн замналаас нь хуваалцан хүргэж байна.

ХАНИЙНХАА НЭР ТӨРИЙГ Л СЭРГЭЭЧИХВЭЛ, ХОРТ ХАВДАР ЯАХ ВЭ…-

С.Цэвээн өдгөө нас сүүдэр 75. Өндөр настай бас булчирхайн хорт хавдартай. Гэсэн хэдий ч халуунд халж, хүйтэн хөрсөөр төрийн ордны баруун хаалган дээр бүр 46 хоног суучихлаа. Тавьсан шаардлага, гуйсан асуудал нь таг. Хөөцөлдөж анхаарч, хариу өгч буй төр засаг алга. Тэр архивын баримтын үнэн мөнийг тогтоолгох л ганцхан хүсэлтэй. Түүнээс биш хорт хавдар эмчлээд өг, мөнгө өг гуйсангүй. “Хорт хавдар яах вэ. Аавын чинь нэр төрийг сэргээчхээд буцна” гэсэн хатуухан үгийг үр хүүхдүүддээ хэлчхээд зөрүүдэлж суугаа нь энэ.

Энэ тухай тэрбээр, “Хорт хавдартай гэдгээ таван жилийн өмнө мэдсэн. Солонгос руу явбал 40-50 сая төгрөгөөр эмчлэгдэх боломжтой юм гэнэ лээ. Гэхдээ дахиад гараад ирэх боломжтой. Тиймээс би эмчлүүлэхийг хүсэхгүй байна. Үлдсэн насандаа ханийхаа нэр төрийг сэргээчихвэл болох нь тэр” гэсэн юм.

ХОВДЫН БАРУУН ХЯЗГААРААС ХАЛХ ГОЛД ХӨТЛӨЛЦӨН ОЧИЖ, АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ-

С.Цэвээн 17, Б.Сонинпил 20 настай цэл залуухан нэг нутгийн хоёр анх танилцаж байж. Б.Сонинпил ОХУ руу явж хоёр жил сурч ирээд 1969 онд С.Цэвээнтэй гэр бүлж болж Ховд аймгаасаа гарч Халх голын Улаанхудаг застав руу явж амьдралаа эхлүүлцгээсэн байна. “Хөдөөний бор охин хилийн заставт очход үнэхээр сайхан байсан. Хань минь тухайн үед сайхан бие хаатай залуухан цэргийн хүн байсан” хэмээн өдгөө С.Цэвээн гуай нулимс дуслуулан ярьж, дурсан сууна.

Гуч гаруй жилийн өмнөх амьдралаа ярьж, ханиа эвийлэн дурсахад үг нь эвлэж өгөхгүй, нулимс нь ивлэх нь сэтгүүлч надад дэндүү өрөвдөлтэй. Богинохон ч гэсэн хүний туулаад өнгөрүүлсэн амьдрал ямархан үнэ цэнтэй байдгийг тэр ханийхаа тухай дурсахдаа мэдрүүлж сууна. Тиймээс л 75 настай С.Цэвээний дурсан суугаа хань хэн бэ, ямархан үнэ цэнтэй байв гэдэг нь анхаарал татна.

СУРГУУЛИАС НЬ САЙН БАГШ, ХАНИАС НЬ ХАЛАМЖИТ НӨХӨР, ХҮҮХДҮҮДЭЭС НЬ САЙН ЭЦГИЙГ НЬ БУЛААЖ ОДСОН ОНГОЦНЫ ОСОЛ-

Судалгаа шинжилгээний ажлаар Сүхбаатар аймгийг зорьсон ч Б.Сонинпил гэр бүлдээ үүрд эргэж ирсэнгүй. Түүний сууж явсан онгоц сүйрч, 30 гаруй хүний амийг авсны нэг нь С.Цэвээний хань цэл залуу 44-хөн настай Б.Сонинпил байв. Ард авааль гэргий, дөрвөн бяцхан үр нь бүлтийж үлдсэн харамсалтай түүхтэй.

44-хөн наслахдаа тэрбээр заставын орлогч, Дотоод хэргийн их сургуульд багш, Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч дарга зэрэг нэр хүндтэй албуудыг хашиж явсан. Цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан, Дэд хурандаа цолтой эрхэм байв. Орос, англи, хятад хэлтэй өндөр боловсролтой нэгэн байжээ. Тухайн цаг үедээ сэхээтэн залуусын нэг байсан нь даанч харамсалтай.

-Зөн совин…

1990 оны хоёрдугаар сарын 18-нд томилолтоос ирэх ёстой байв. Эмэгтэй хүний зөн совингоор урьдчилан мэдэрч, зүүд зүүдэлжээ. Хань нь түүнд улаан үнэмлэх өгөөд үүгээр хил даваад Монгол руу ороорой гэх сонин захиасыг захиж буй тухай зүүд зүүдэлжээ. Гэтэл 20-ны шөнө С.Цэвээний хамаатан орж ирж гашуун мэдээг дуулгажээ.

АМИА АЛДСАНЫ ДАРАА ТӨР ЗАСАГ ҮЛ ТООЖ, БҮР ТЭТГЭМЖ АВСАН БОЛГОЖ ХУВИРГАСАН ТӨР ЗАСАГ-

Хорвоогоос явсны дараа төр засаг нь ар гэрийг нь эргэж ирсэнгүй. Үл тоож хаяв. Дөрвөн бүлтгэр үрд нь хан ч харуусал илэрхийлээгүй тухай С.Цэвээн ярьсан юм. Гэтэл төрийн харамсал, эмгэнэл ч яамай. Гэр бүл нь тухайн үедээ төрөөс буцалтгүй тусламж хүртэн бүр 700 мянган төгрөг авсан болж хувирах өдөр тэдэнд ирэв. Б.Сонинпилийг 1990 хоёрдугаар сард Алтан-Өлгийд нутаглуулжээ. Гэтэл нутаглуулахаас нэг сарын өмнө тухайн мөнгөн тэтгэмжийг авсан гэх архивын баримт ар гэрт нь олдсон нь саяхан.

Нэг үгээр бол төрдөө ажил үүргээ гүйцэтгэж яваад хорвоог орхисон Сонинпил болоод түүний ард үлдсэн түүний хань ижил, үр хүүхдүүдийг нь аймшигтайгаар гүтгэсэн үйл явдал. Энэ баримтыг отгон охин Урансувд Голомт банкны ажилтан байрныхаа ордерийг залилуулаад архивын материал олсон байдаг. Хэрэв охин нь банканд залилуулаагүй, баримт ухаагүй байсан бол нас барсан аавынхаа араас ийм их хуурамч тэтгэмж төрөөс авсан гэр бүл болсноо мэдэхгүй өнгөрөх байж. Тэдний гэр бүлийг нэрийн өмнөөс тухайн үед төр засагт ажиллаж байсан ямар хүн аваад идчихсэн гэдэг нь ч өдгөө асуудал дагуулахаар.

ХАНИЙХАА АРД ҮЛДЭЭД ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАХЫН ТУЛД ХОЁР ӨРӨӨ БАЙРАА ЗАРЖ, ГУТАЛ ОЁЖ ЯВЖЭЭ-

Ус цаг уурын газарт 16 жил, хөдөө аж ахуйн чиглэлээр арав гаруй жил ажиллаад 42-хон насандаа тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэртээ суусан түүнд үр хүүхдүүдээ сургах их хариуцлага түүний нуруун дээр оногдсон. Хамгийн том нь аравдугаар анги, хамгийн бага нь хоёрдугаар ангид үлдсэн дөрвөн хүүхдэж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөад хүргэхийн тулд янз бүрийн л ажил хийжээ.

Монгол гутал оёх шидэхээс эхлээд хар бор ажлыг гололгүй хийсэн байна. Эцэстээ хоёр, гуравхан саяар хоёр өрөө байраа зараад үр хүүхдүүдээ сургажээ. “Энэ нь миний ханийн буян, ардаа хүртэл буянаа үлдээсэн сайхан хань” хэмээж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

10 Сэтгэгдэл

  1. Эвий дээ, асуудлыг нь шийдвэрлэж өгөөсэй. Хүний нэр барьж дундаас нь иддэг хүмүүсийн ажил л даа, харваас

  2. нас барсан хүний ар гэрт зориулсан мөнгийг дундаас нь аваад идчихдэг тийм хорон санаат чөтгөр бас байдгийн байжээ ??? хэцүү хорвоо юм даа ёстой

  3. Эвий дээ энэ эмээгийн асуудлыг шийдвэрлээд өгөөсэй, хавдартай юм байна шдээ, анхаараач дээ

  4. Албан туша####тнууд ажлаа яаж хийдгийн нүдэнд харагдаж байгаа нэг жишээ энэ байна даа.

  5. Дайнд оролцсон ахмад дайчдын нэрийг ашиглаад байр майр авчихсан хүмүүс байдаг гэж сонсож байсан. Яасан аймшиггүй сэтгэл вэ? Үйлийн үрээс айддаггүй л юм байх даа.

  6. АВЛИГА өгөхгүй бол хөдөлдөггүй юм уу? ХУУЛИЙНХАН асуудлыг ш####гаад, шийдэхэд юу нь болохгүй байна вэ? ХӨГШИНг өрөвдөх сэтгэл ####га уу? Ерөнхийлөгч хүсэлт гаргаад байхад яагаад асуудлыг шийдэхгүй байгаа юм вэ?

  7. Тойргийнх нь УИХын гишүүн нь ядаж уулздаггүймүү.Сонгуулиар сонгогдох гээд яаж гуйж гувшин урнаар донгоддог билээ маргаашнаас нь таг чигүүМАНгаруудаа ядаж зүйрлэн бодох эхтэйл баймаар юм.Энэ өндөр настай хорт хавдартай хүн одоо хүртэл суусаар л уу МАНгасуудыг дэмжсэн дээ аягүйл бол хөгшчүүл чинь тэр чигээрээ л МАНыхан ш дээ.Яанам бэ ийм ч төртэй түшээдтэйч байх гэж !!!!!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button