ЭРҮҮЛ МЭНД

Дархлаажуулалтын суурин 21 цэг ажиллана

Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 21 цэгт ажиллана.

Эдгээр цэгт 31 багийн 204 эмч, ажилтан ажиллаж, 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотод өчигдөр I тунд 2,135, II тунд 4,107 буюу нийт 6,232 иргэн вакцин хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,071,970 иргэн I тунд, 979,485 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1,815 жирэмсэн эх, 12-15 насны 27,258, 16-17 насны 15,028 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button