ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ТАНИЛЦ: Олны хайрыг татан олимпод оролцож буй ХОС

“Токио-2020” олимпын АНУ-аас 35 спортын төрөлд нийтдээ 613 тамирчин оролцож буй. Тэгвэл тэдгээр тамирчдын дунд өндрийн харайлтын тамирчин Тара Дивас болон түүний найз залуу паралимпын хөнгөн атлетикийн тамирчин Хантер Вүүдхэл нарын харилцаа олон нийтийн анхаарлыг ихээр татаад буй. Энэ удаад бид тус олимпын хосуудыг онцоллоо.

Тара Дивас, Хантер Вүүдхэл нар ахлах сургуулиасаа эхлэн үерхсэн. Тэд дөрвөн жилийн өмнө Айдахо мужийн Покателло хотод болсон трекийн уулзалтаар танилцжээ. Дивасын Хантертай анх уулзсан үеийнхээ талаар  “Би түүнийг анх хараад “Бурхан минь! Энэ залуу дажгүй юм” гэж бодсон. Тэгээд түүний хэн болохыг олж мэдэхийг хичээсэн” хэмээн ярьжээ. Харин Хантер “Түүний тухай миний анхны сэтгэгдэл бол тэр үнэхээр хайр татам нэгэн гэх бодол байсан. Тэр над руу алхаж ирээд тэврэхэд би зүгээр л “хөөх” гэж бодсон” гэжээ. 

Вүүдхэлын хувьд төрснөөсөө эхлээд л нийгмийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан. Тэрбээр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, фибуляр гемимелитэй төрсөн тул гүйх байтугай хөлөөрөө алхаж, гишгэх ч чадваргүй байв. Түүнийг дөнгөж нэг настай байхад нь хоёр хөлийг нь тайруулахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн ч тамирчин залуу бууж өгсөнгүй. Тэрбээр өөрийн юу хийж чадахаа дэлхийн хэмжээнд батлан харуулж чадсан юм.
Вүүдхэл хиймэл хөлтэй болсныхоо дараа спорт, ялангуяа хөнгөн атлетикаар хичээллэх болжээ. Тэрбээр Арканзасын Их Сургуульд хөнгөн атлетикийн тэтгэлэг авч, дараа нь паралимпийн хоёр ч удаа медаль хүртсэн байна. Ийм ч учраас энэ удаагийн Токиогийн олимпд хамтдаа оролцох нь хосуудын аль алины хувьд маш чухал үйл явдал гэдгийг тэд онцоллоо.

Өнгөрсөн жил хагасын хугацаанд Техасын их сургуулийн 20 настай харайлтын тамирчин Дивас,  22 настай Вүүдхэл нар олимпд бэлтгэхийн тулд тусдаа байжээ. Үүнийг оруулаад тэд нийт дөрвөн жил холын зайнаас болзож байгаа юм. “Олон жил нэгнээсээ хол байхад мэдээж асуудлууд гарч байсан. Гэхдээ өдөр бүрийн төгсгөлд түүнд би, надад тэр л байдаг. Бидний харилцаа итгэлцэл, хайран дээр тогтсон” гэж хосууд ярьжээ.

Хантер Вүүдхэл:

Би урагш алхахдаа өөрийгөө олимпын багт багтаж чадна гэдэгт итгэлтэй байсан. Тэгээд үнэхээр сонгогдох үедээ маш их догдолсон. Тэр үед яг л нуруун дээрээ байсан том ачаагаа аваад хаячих шиг болсон. Тэр үед миний Диваст хэлсэн анхны зүйл бол “Бид зорилгодоо хүрэхэд дахиад нэг шат үлдлээ. Бид тал хүртэл нь явчихлаа шүү дээ” гэх үг байсан. Бид зорилгодоо хараахан хүрээгүй байсан. Учир нь Дивас хараахан сонгогдоогүй байлаа. Түүнийг олимпд явахаар болоход би үнэхээр сэтгэл хөдөлснөөсөө болоод уйлсан. Энэ бол бидний хувьд маш онцгой мөч байсан юм.

Миннеаполис хотод зургадугаар сарын 18-д болсон АНУ-ын паралимпын  багийн хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд 11.04 секундийн амжилттай гүйлтийнхээ дараа Хантер Вүүдхэл шууд найз бүсгүй рүүгээ дүрстэй дуудлага хийж баяраа хуваалцжээ. 

Хантерын үг бол миний хувьд бүх зүйл. Тэр миний амьдралыг аварсан нэгэн. Гэр бүлээс минь гадна тэр үргэлж миний дэмжигч, сайн найз байж чаддаг. Түүний энэ хорвоод байгаа гэж бодоход л тэр нь миний ертөнцөд маш их нөлөөг үзүүлж чаддаг. -Тара Дэвис

Өндрийн харайлтын тамирчин Тара Дэвис энэ бүтэн сайн өдөр олимпод өрсөлдөх юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button