УЛС ТӨР

Гэрээс нь их хэмжээний ам.доллар олдсон Ш.Нямдоржийн ХӨРӨНГӨТЭЙ танилц

Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт АТГ-аас нэгжлэг хийж, саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгаж байгаа аж.

Мөн шалгалтын явцад түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан гэх мэдээлэл нийтлэгдэв.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн ХОМ-ийг хүргэж байна.

ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 78 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 31 сая болон буурч, 2020 онд 41 сая болон дахин өссөн байна.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017 онд 11 сая байсан бол 2018 онд 6 сая болон буурч, 2019 онд 30 сая, 2020 онд 36 сая болон өсжээ.

ОРОН СУУЦ: 2017, 2018 онуудад 230 сая төгрөгийн хоёр орон сууцтай байсан бол 2019, 2020 онуудад 240 сая төгрөгийн хоёр орон сууцтай болжээ.

ХАДГАЛАМЖ: 2018 онд 51 сая, 2019 онд 21 сая, 2020 онд 28 сая төгрөгийн хадгаламжтай болсон гэж мэдүүлжээ.

АВТОМАШИН: 30 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр “Toyota, Harrier- 1” машинтай.

Мөн тэрбээр 3 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дг
дг
2021-08-04 11:42

ядуухан дарга байна эдний зиндааныхан бол тэрбум тэрбум л гэдэг биз дээ

Зочин
Зочин
2021-08-06 09:37

Хуулийн хүн шүү дээ .... ах дүү нарлуугаа шилжүүлээ биз

Холбоотой мэдээ

Back to top button