УЛС ТӨР

Засгийн газрын хуралдаанаар шатахууны нөөц бүрдүүлэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2021.08.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулжээ.  

Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмын дагуу нөөцийг нэмнэ. Тодруулбал, АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм.

Мөн ирэх сараас танхимаар хичээл, сургууль эхлүүлэх эсэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button