Нийгмийн
“МАК” компанийн гэрээт ажилтан тогонд цохиулж, нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МАК” компанийн блок, цонхны үйлдвэрийн хашаанд хүний амь хохирсон харамсалтай осол гарчээ.
Тодруулбал тус компанид гэрээгээр элс, шороо буулгадаг байсан, Налайх дүүргийн харьяат 62 настай иргэн тогонд цохиулж нас баржээ.
Талийгаач норд бенз маркын том оврын ачааны машин жолоодож хашаа руу орох үед тэвш нь өндөр хүчдэлийн цахилгааны утсанд хүрч, улмаар тогонд цохиулжээ.
Энэ хэргийг төв аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.