Нийгмийн

ӨНӨӨДӨР: Сибирийн түймрийн утаа манай орны хойд хэсгийн нутгаар илүү өтгөрнө

ОХУ-ын Сибирийн бүс нутагт хуурайшилттай зун болж, түймэр ихээр гарч байна. Уг түймрийн утаа манай орны хэд хэдэн аймгийн өнгөрсөн долоо хоногт бүрхэж, агаарын чанарт өөрчлөлт оруулсан. Эргэн сануулбал, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар, Хэнтийн нутгаар утаа өтгөрсөн.

Салхины чиглэл хойноос байгаа тул өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд манай орны хойд хэсгийн нутгаар утаа илүү өтгөрөх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Мөн ирэх долоо хоногийн дунд хүртэл манай улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байгаа аж.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button