З.Энхболд: Хүний аминд хүрсэн 11 настай хүүхдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй

Өчигдөр буюу бямба гарагийн 18:02 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд хамаатны 13 настай болон 7 настай хүүхдүүдийг удаа дараа хутгалсан хэрэг гарсан. Улмаар 13 настай эмэгтэй амиа алдаж, 7 настай хүү ГССҮТ-д рүү хүргэгдсэн юм. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа аж.
Уг үйл явдалд Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтооход тус дөхөмтэй байх болно” хэмээжээ.

Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14өөс доош насны хүүхдүүдээр хүн алуулвал хэрэг хүлээхгүй зүгээрч юм уу? кккк
Нэлээн дээр автобусны буудал др хөгжилийн бэрхшээлтэй хэл яриа нь хэвийн биш залуу зүгээр бсан залуугын толгойг шилээр хагалж, доош тонгойнгуут нь хагарсан хэсгээр нь нурууг нь сийчиж зоож газар хэтэж унатал нь яргалж бхдаа хэлж бсан үг ( надад хууль хүрэхгүй би ийм болхоор шоронд орохгүй ална чамайг) гэж бсан. Эрүүл биш, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй бол хэнийг ч хөнөөж болно гэсэн хачин хуулиа нэг хармаар! Энэ хүүхэд дахиад хэний хүүхдийг хөнөөсөөр хэн болох вэ? Тохирсон шийтгэл өгмөөр юм. Эцэг эхийг нь хариуцлагад татмаар юм эсвэл сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвийн болтол нь блгадаг ч юмуу! Энэ хэсэг бүлэг хүмүүстээ хариуцлага тооцмоор юм. Аймшиг
Davrana daa odoo. Hulgaichuud tuuniig ashiglaad hun aluulah
bh daa. Yaanaa
Нээрээ нэг уншиж байхад 14 хүртэлх насны хүүхэд хариуцлагыг өөрөө үүрэхгүй гэсэн утгатай заалт байсан. Нэг баг гарч шалтгаан тодруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж байна. Гэвч бас хууль уншиж байснаар 14 хүртэлх насны хүүхэд хариуцлага хүлээхгүй ч тухайн хүүхдийн ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ НЬ хариуцлагыг нь хүлээнэ гэсэн утга бүхий заалт байсан ! Үүнийг дурдах хэрэгтэй болов уу ? Бүгд хүүхдүүдээ юу хийж явааг мэдэх !
14 нас ок. Үүнийг бууруулах шаардлагагүй. Гэхдээ хуулийн дагуу эцэг эхийнх нь нэг нь хүүхдийнхээ өмнөөс ялыг нь эдлэх хэрэгтэй. 14 нас хүрээгүй хүүхэд хог хаявал эцэг эх нь торгуулийг нь төлөх хэрэгтэй болдогтой адил. Хүүхэд юм чинь хичнээн буруу үйлдэл хийсэн ч бид адилхан харгис хандаж шорон гяндангаар шийтгэж болохгүй. Хохирогч 2 хүүхэд үнэхээр харамсалтай байна.