
Калори агуулдаггүй, өл дардаг учраас хөвөнг жин барихын тулд идэх нь эрүүл мэндийн хувьд эрсдэл үүсгэдэг тухай гадаадын судлаачид бичжээ. Тухайлбал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг саатуулах, түгжрэл үүсгэх эрсдэлтэй гэнэ.
Пеннсильваны их сургуулийг хоол судлалын чиглэлээр төгссөн, АНУ-ын Гэгээн Энтонийн эрүүл мэндийн төвийн эмч Нэтэн Хамман энэ тухай “Хөвөн идэхийг жин барих шинэ, үр дүнтэй арга гэх ойлголт сошиал орчинд хүчээ авлаа. Хүмүүс аюулгүй гэж ойлгодог ч үнэндээ маш аюултай” гэжээ.
Цаашлаад “Ходоод хоосон биш мэдрэмж төрүүлдэг, калори агуулдаггүй учраас боломжийн арга гэж олон хүн боддог. Гэвч гэдэсний түгжрэл үүсгэх, эмнэлгийн тусламж авахад хүрч болно. Мөн хүний биед хэрэгтэй ямар ч шим тэжээл байхгүй” хэмээн бичсэн байна.
Тэрбээр үүний оронд хөвөнгийн адил калори асар бага агуулдаг ч эрдэс, витаминаар баялаг хүнсний ногоо, жимс жимсгэний дэглэм барихыг зөвлөжээ. Тухайлбал нэг аяга броколли буюу цэцэгт байцаа 25-хан грамм калоритой мөртлөө хүнд хэрэгцээтэй өдрийн бүх эрдэс, витаминыг агуулдаг ажээ.
Эх сурвалж: OSF Healthcare
М.ТЭНГИС










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жин барина гэвэл поорцоо тааруулаад жирийн хооллоход болно. Хасна гэвэл жимс, нөгөө түлхүү идэхэд болно. Ихээр идсэн ч маш бага калоритой тул. Би сая 7 сард цусаа нөхөх гэж элэг шар будаатай хамт 14 хоног түлхүү хэрэглэхэд л (ихэнхдээбага махтай холиод) 1 кг өөрөө хасагдахаас гадна 2_3 см хасагдаж байна. Нүүр гэх мэт шуугдаад ирсэн. Дуусаад эргээд гурил махаа идээд эхлэнгүүт нүүр эргээд хөөгөөд эхэлж байна. Гуриланд их дуртай хүн. Тохируулж идэх шаардлагатай болдог. Шар будаа бол хамгийн сайн нь. Хэтрүүлж ихээр хэрэглэвэл өтгөн зарим хүн дээр хатаж болно. Багаар хааяа хэрэглэвэл зүгээр. Манай монголчуудын дээр үеэсээ иддэг байсан бүх юм зөв сайн байдаг.