11 настай хүүгийн асуудалд ГБХЗХГ хэлэх үггүй булзаарууллаа

Өнгөрсөн бямба гарагт 13 настай охиныг 11 настай хүү олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан. Хүү хэрэг үйлдсэн нь хууль, хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй байгааг онцлох хэрэгтэй.
Тэгвэл энэ асуудлаар ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг хэвлэлд тодруулга өгсөн байна. Ингэхдээ уг хэрэгт тус байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаараа ярьжээ. Гэвч тодорхой зүйл хэлсэнгүй.
Ц.Ганзориг дарга “Хэрэг гарсан дор манай 108 утсанд дуудлага ирсэн. Энэ дагуу холбогдох мэргэжилтнүүд ажлын хэсэг байгуулан шуурхай ажилласан. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Мэргэжлийн ажлаа хийж байна” гэж ярилаа.
Өөрөөр хэлбэл яг ямар арга хэмжээ авч ажилласан, агентлаг ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй хэвээр үлдэв. Бага насны хүүхэд хүн амины хэрцгий үйлдэл хийсэн байж болзошгүй энэ хэрэг араасаа гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудлыг дагуулах юм.
Тодруулга мэдээллийнхээ үеэр ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг “Нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэснийхээ дараа “Манай сошиал хэрэглэгчид энэ асуудлыг хэт сэвж байна” гэж, агуулгыг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд руу чиглүүллээ.
М.ТЭНГИС










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд сошиал хэрэглэгч шд. Бүгд муулдаг, бүгд мэддэг.
Ямар аймаар хэрэг гараа вэ ?
Ажлаа хийж олигтой чаддаггүй хүмүүс ш дээ. Тэднээс юу асуудаг юм, тэгээд ч энд тэндхийн хүмүүжилгүй хариуцлагагүй эцэг эхийн хүүхдүүдийг дагаад явж байлтай биш. Цэвэр эцэг эхийн буруу
ГБХЗХГ гэж юу юм бэ? Ямар байгууллага байдаг юм бэ? Байгууллагын нэрийг (ер нь аливаа товчлолыг) эхэнд дурьдахдаа бүтнээр нь бичээд цаашид товчлоод явдаг шүү дээ.
юу хэлэхээ мэдэхгүй суганы үс
ГБХГХЗ гэж хэн бе
batdorj bzde nam dagasan nuhur ernhii saidiinbiveeld baidag nuhur. Zuv bishlde t
Энэ ухамсар суулгах, нийгэмшүүлэх ажлыг хийдэггүй сургалтын схемын буруу. Боловсролын сайд хариуцлага хүлээх ёстой
Хүн хүн биш болоод байгаагийн илрэл бодлого алдагдсан хүний хөгжил нийгэмшилт алга