ДЭЛХИЙУРЛАГ

68 настай од Лин Мэй жирэмсэн гэдгээ зарлалаа

Үргэлж маргаан дагуулдаг од Лин Мэй өнгөрсөн амралтын өдрөөр 68 насандаа жирэмсэн болсноо цахим хуудсандаа зарлаж, дахин шуугиан тарилаа.

Тэрбээр инстаграм хуудсандаа өөрөөс нь 30 насаар дүү сүйт залуу, дуучин Маркос Д1-тэй хамт авахуулсан зургийн хамтаар энэ тухайгаа нийтэлжээ. “Би гурван сартай жирэмсэн гэдгээ зарлахдаа баяртай байна. Маркос ч аав болсондоо жаргалтай байгаа” хэмээн жүжигчин бүсгүй бичсэн байна. 

Цахим орчинд түүнийг наргиж байна эсвэл олны анхаарлыг татах гэж худлаа ярьж байна гэх үзэл давамгайлж байна. Харин од эмэгтэйн шүтэн бишрэгчид түүний өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлжээ. 

Лин Мэй өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй учир хэрэв тус мэдэгдэл үнэн бол дуучин бүсгүй анхны хүүхдээ өлгийдөн авах юм. Одоогийн байдлаар түүнийг хүүхэдтэй болохын тулд тээгч эх эсвэл мэс засал ашигласан эсэх нь тодорхойгүй байна. 

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юун тээгч эх вэ ? Наад хүн чинь өөрийгөө 3 сартай гэж зарласан бол өөрөө тээж буй гэсэн үг. Харин тээж буй хүүхэд нь өөрийнх нь мөн эсэх нь асуултын тэмдэг. Наад эмэгтэй чинь өөрийнхөө хадгалуулсан өндгөн эсээр үр тогтоолгосон уу? эсвэл донорын өндөг ашигласан эсэх нь өөр асуудал. Энхжин.

Холбоотой мэдээ

Back to top button