Нийгмийн

Эхнэр, хүү хоёр нь галд амиа алдсан хэрэгт буруутсан нөхрийг нь өршөөжээ

Энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын тавдугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байсан айлд гал гарч, улмаар тухайн айлын эзэгтэй, бага хүүхдийн хамт амиа алдсан харамсалтай осол гарч байв.

Тодруулбал, нөхөр нь болох Б нь гал түлэхдээ бензин ашигласнаас болж гал алдаж, гэр шатаж эхэлсэн бөгөөд тухайн үед унтаж байсан хүүхдүүдээ сэрээж гэрээсээ гарцгаажээ. Гэвч бага хүүхэд нь гэртээ үлдсэнийг мэдсэн эхнэр нь буцаж шатаж буй гэр рүү орсноор гарч ирж чадалгүй, тэндээ амиа алдсан байна.

Эл хэрэгт гал алдсан болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь хохироосон гэх хэргээр нөхөр нь болох Б-г яллагдагчаар татсан юм.

Улмаар түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 08-нд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд болжээ. Шүүхээс Б-д 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Б нь цагдан хоригдоогүй, батлан даалтад шалгуулж байсан бөгөөд гурван хүүхдийн хамт амьдарч буй аж. Ийнхүү анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас сайн сайхан амьдарч байсан нэгэн гэр бүл ийн өнчирч үлдсэн харамсалтай хэргийг шүүх ийн шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуулиа сайжруулах шаардлагатай. Хэргээ хүлээсэн гээд өршөөж болохгүй. Олон юм судалж байж тэдгээр нь тогдоогдсон тохиолдолд өршөөж болно. Энэ хүн дээр санаатай үйлдэл биш тул өршөөхийг дэмжиж байна, гэвч өөр бусад гэмт хэрэгтнүүд хэргээ хүлээнгүүт өршөөх нь хэтэрхий назгай үйлдэл.

Холбоотой мэдээ

Back to top button