Нийгмийн
Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж байгуулав

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган ногоон байгууламж барьжээ.


Талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК дээр нь барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн дөрвөн сард цуцалсан юм. Ийнхүү шинэ тохижилтын ажил тавдугаар сарын сүүлээр эхэлж, сая дууссан байна.
Тус талбай нь нийтдээ 0.2 га хэмжээтэй. Үүнд шинээр 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай барьж байгуулжээ.
О.ЭНХЖИН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.