БШУЯ: Зургаан настнуудыг автоматаар тойргийн сургуульд нь хуваарилж, бүртгэнэ

Энэ намар нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг харьяа тойргийн сургуульд нь автоматаар хуваарилах юм байна. Өмнө жилүүдийн хувьд эцэг эхчүүд өөрсдөө сургууль дээр очиж, хүүхдээ бүртгүүлдэг байсан.
Өнөөдөр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-очир энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 81,378 хүүхэд есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид элсэх тооцоо буй талаар тэмдэглэсэн юм.
Түүнчлэн “Энэ жил нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар хийнэ. Харьяа боловсролын газрын дарга нар өөрсдийн эрхийн хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авна. Ингээд харьяалагдах учиртай тойргийн сургуульд нь хуваарилна” гэлээ.
Энэхүү автоматаар хуваарилах үйл ажиллагаа наймдугаар сарын 16 гэхэд дуусах аж. Үүний дараа тухайн хүүхдийн эцэг эх буюу асран хамгаалагч нь цахим систем рүү нэвтэрч, уг бүртгэлийг баталгаажуулснаар сурагч анги, бүлэгтээ хуваарилагдах юм байна.
Тодруулбал Parent.edu.mn сайт руу нэвтэрч, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах боломжтой гэнэ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.