НИЙГЭМ

Тахилтын замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцыг бүтээх төсөл 40 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн хүрээнд зам нь 1.5 км урт, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэг, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байх юм.

Тахилтын зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэх юм. Ингэснээр хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил энэ жилийн аравдугаар сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Таван шарын уулзварыг ТЭЦ4-ын /Эрчим хүчний гудамж/ замтай нүхэн гарцаар холбож өгөөч, өглөө оройгүй гурвалжингийн гүүрээр тойрох гэж 1-р хорооллын замд ачаалал үүсгэх юм.

Зочин
Зочин

Жолооч болгонд энд ийм зам тавьчихаж болдоггүй юм байх даа гэсэн санал байгаа. Авто замын хөгжлийн газар хаана ямар зам тавимаар байгаа талаар жолооч нараас санал авдаг суваг нээж болдоггүй юм байх даа?

Холбоотой мэдээ

Back to top button