НИЙГЭМ

Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг камержуулна

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг аюулгүй болгосон байна. Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашлага, гарааш зэргийг чөлөөлөхөөс гадна иргэдийн зорчих зам талбайг аюулгүй болох ажлын үргэлжлэл юм.

Тодруулбал, Эрдэнэтолгойн 35-40, 50, 51, 52 дугаар гудамж мөн УС-15, Ботаникийн эцэс рүү холбогдох гарцад гэрэлтүүлэг суурилуулж, бүрэн камержуулах тохижилтын ажил хийж байна. Тус гарцаар өдөрт 1,000 гаруй өрхийн 3,000 гаруй иргэд зорчдог. Осол аваар их гарах өндөр эрсдэлтэй тул явган замыг тохижуулснаар иргэдэд аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button