ЭДИЙН ЗАСАГ

“TRQ” компанийн хувьцаа унажээ

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг тус компанийн хувьцаа даваа гарагт унажээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцааны ханш наймдугаар сарын 13-ны 13.44 цагийн байдлаар 15.56 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн өдөртэй харьцуулбал унасан үзүүлэлт юм. Гэвч таван өдрөөр нь багцалж харвал өсөлтийг заасан үзүүлэлт болно.

Өнгөрсөн даваа гарагт Монголын Засгийн газраас Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн шалтгааныг судлах хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан юм.

Үүний дараа хувьцааны ханш ийн унасан бөгөөд энэ өдрөөс хойш эргээд нэмэгсээр өнөөдрийн байдлаар  15 ам.доллар дээр тогтворжжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button