
Европын Холбооны гадаад, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррелл хэлэхдээ, АНУ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд өдөрт 300 сая доллар зарцуулсан гэв. Тэрбээр, Европын Парламентын гадаад харилцаа, хөгжлийн асуудлаарх хороодын ээлжит бус хуралдааны үеэр ийм тоо баримтыг дэлгэлээ.
Эндээс тооцоолоход, АНУ Афганистанд байх хугацаандаа 2,1 их наяд гаруй доллар зарцуулсан хэмээн Боррелл онцлов.
Тэрбээр Афганистанд болж буй үйл явдлыг Дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд сүйрэл гэж нэрлээд, нөхцөл байдал одоогийнх шиг дүр зурагтай болно хэмээн Барууны орнуудын тагнуулын албад урьдчилан таамаглах боломжгүй байсан гэлээ.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ, хэн ч хүний өмнөөс улсыг нь хамга�##�ж хоолыг нь өгч байхав дээ, өглөгч сэтгэлд ч хэмжээ бий, өрөвч сэтгэлд ч хязгаар бий
Өглөгч,өрөвчдөө биш байх аа. Ямар ч ашиггүй бол одоо цагт хөдлөх илжиг ч олдохгүй. Хэрэв зүгээр л туслаж байсан юм бол тэр их мөнгө зараад бүхэл бүтэн улсыг 2 н хооронд дутуу �##�сан могой шиг болгож байхын оронд тэр мөнгөөр чинь өндөр хөгжилтэй болчих цаг �##�ь хэдийнээ болоод өнгөрчихжээ.