НИЙГЭМ

“Богдхан” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Өнөөдөр /2021.08.23/ Мааньт өртөөнд “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төв аймагт зохион байгуулагдсан уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Т.Халтар нарын хүмүүс оролцсон юм.

Нээлтийн үеэр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд, “Засгийн газар уг төслийг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ төмөр зам нь Рашаант өртөөнөөс Мааньт өртөө хүртэл, 135.8 км урт үргэлжлэх бөгөөд зургаан зөрлөг, гурван өртөөтэй байгуулагдах юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь түгжрэлийн тодорхой хувь буурна. Дагуул, хаяа хотууд байгуулагдаж, аймгууд хотжих үйл явцыг хурдасгана” гэж үг хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button