Нийгмийн

Баянхонгорын Засаг дарга асан Г.Батжаргал нарыг хахуулийн хэргээр шүүж байна

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр нарын зургаан хүнд холбогдох авлигын хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч нэг шүүгдэгч нь ирээгүйн улмаас хурлыг 2021 оны есдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, тэдэнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж алтны компанийн эздээс хахууль авч, оронд нь алт, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгодог байсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлджээ. Тэдний авсан хахуулийн хэмжээ 100 саяар хэмжигдэж буй юм.

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр нар 2016-2020 онд тус аймгийг удирдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-26 12:46

MAN IIN XULGAICHID INGEJ L XOGOO CHIRNEDEE

Холбоотой мэдээ

Back to top button