Нийгмийн

ПАРАЛИМП: Монголын жүдочид 7-р байр эзэлжээ

Өнөөдөр паралимпод зодоглосон манай хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрчүүдийн 66 кг-д А.Мөнхбат тун харамсалтай дийлдсэн. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундын өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр буучхав.

Ийнхүү япон бөх хүрлийн төлөө барилдахаар болж, манай хүний олимп өндөрлөлөө. Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Риогийн олимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Манай сүүлийн жүдоч Н.Алтанцэцэг наймдугаар сарын 29-нд эмэгтэйчүүдийн +70 кг-д зодоглоно. Тэрбээр эхний даваанд Ташкентийн гранпри тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорих юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button