Нийгмийн

11 жилийн өмнө олдсон үл танигдах цогцсыг ар гэрт нь таниулжээ

Монгол улсын иргэн 1958 онд төрсөн М гэгч нь 2010 оны 08 дугаар сарын 04-ны өдөр оршин суугаа газраасаа сураггүй алга болж улмаар ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулахаар хандсан байдаг.

Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд тухайн цаг хугацаанд буюу 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Зүүн гарын алганы ард хэсэгт шивээстэй, биеийн зарим хэсэгт сорвитой хэн болох нь тогтоогдохгүй зуны халуунд хөөж хавдсан цогцос олдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цогцостой сураггүй алга болсон М гэгч он цагийн дараалал, нүүрний ерөнхий төрх, найзуудаараа нийлж цуглардаг газар орон зэргээр тохирч байсан тул Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүний эхнэр Э, охин Н нарт уг цогцосны таниулах гэрэл зургийг үзүүлж мэдүүлэг авахад хамарны хуучин сорив, зүүн нүдний хүүхэн харааны харц, монхор хамар, өтгөн хөмсөг, буурал үс зэргээр үзүүлэхэд 100 хувь мөн байна гэж таньснаар олон жил амьд үгүйг нь мэдэхгүй сэтгэлийн шархтай явсан гэр бүлд учгийг нь тайлж өгчээ.

Ташрамд дурдахад, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сард 18, 25 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины онц ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жирийн иргэн
Жирийн иргэн
2021-08-27 19:18

ямартай ч олж тогтоосон цагдаа нартаа баярл�##�аа. мундаг шүү

Зочин
Зочин
2021-08-27 20:46

Ядаж л ар гэр нь амьд байхгүйг нь мэдэж авлаа. Нэг тодорхой зүг чиггүй болохоор амьд байх гэж горьдож байсан байх.

зочин
зочин
2021-08-27 21:50

Ямартай ч амьдын хагацлаас с�##�гаж тус болсон энэ мундаг цагдаа нарт баярл�##�аа гэж хэлье. Энэ Хүнд гэж тасгийнхан ямар мундаг байна аа ойрд

Төгс
Төгс
2021-08-27 23:24

Хэрэг хуучирдаггүй гэж үнэхээр үнэн юм аа. Мундаг тасаг байна

Зочин
Зочин
2021-08-27 23:26

Арай ч дээ 11 жилийн дараа шүү . Яаж ажиллаад бнаа

Энгийн нэгэн
Энгийн нэгэн
2021-08-27 23:40

Цаг хугацаа их байх тусам хэргийн үнэн мөнийг олоход хэцүү хүнд бэрх, ээдрэй төвөгтэй байсан гэж бодож байна. Энэ олон жилийн нөр их хөдөлмөрийг дуусгаж чадсан шинэ үеийн цагдаа нартаа баярл�##�аа.

Батхүү
Батхүү
2021-08-27 23:41

Ээдрээ төвөгтэй байсан болоод л ингэж удсан байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-08-28 08:32

hudlaa ym niitelj hvmvvsiin mederleer naadhaa boli????

Зочин
Зочин
2021-08-28 14:24

bichsen umiig n oilgosongui

Холбоотой мэдээ

Back to top button