НИЙГЭМ

Паралимпын наадмыг Монголоос анх удаа шүүж буй Б.Цагаанбаатар

“Токио-2020” паралимпын наадамд шүүгчээр оролцож буй анхны монгол хүн Б.Цагаанбаатар триатлоны спортыг өнөөдөр дэнсэлжээ. Тэрбээр триатлоны Олон улсын шүүгч, Монголын триатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч юм. Өмнө нь Азийн наадмыг шүүж байсан туршлагатай.

Б.Цагаанбаатар 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болсон байна. 2013 оны Лондонгийн ДАШТ, 2014, 2018 оны Азийн их наадам зэрэг олон улс, тив, дэлхийн 30 гаруй тэмцээнд шүүгчээр ажилласан. Б.Цагаанбаатар нь Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-29 14:06

Жудочин биз дээ бас. Амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x