Нийгмийн
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхээр үүрэгджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Үүний нэг нь нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо.
Түүнчлэн иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг даалгасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.