Нийгмийн

“Бид хотын нүүр царай” цэвэрлэгээний аяныг эхлүүлжээ

Баянзүрх дүүргийн долдугаар дугаар хорооныхон “Бид хотын нүүр царай” цэвэрлэгээний аяныг эхлүүллээ. Тус хорооноос ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аяныг эхлүүлсэн юм.

Энэ хороонд Баянзүрх дүүргийн хамгийн олон аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эхний ээлжинд та бидний сайн мэдэх Баянцээлийн гудамжны ААН, байгууллага, иргэд, СӨХ, хороо хамтарч өөрсдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрын 50м хүртэлх зам талбайг цэвэрлэсэн.

Мөн хороонд байдаг үүсмэл хогуудыг ачсан байна.Тус хорооны Засаг дарга Б.Их-Амгалан хэлэхдээ “Иргэд аж ахуй нэгж, байгууллагуудыг уг аянд идэвхтэй оролцож, хотын өнгө үзэмжинд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчноо цэвэрлэж нэмэр болохыг уриалж байна” гэсэн юм. “Би хотын нүүр царай” аяны хувьд цаашид улирал бүр тогтмол явуулна. Уг аянд Баянзүрх дүүргийн бусад хороодыг нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button