Нийгмийн
Зурхай: Эе эвээ ололцох, хүүхэд үрчлэхэд сайн
БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2021.09.13 / ДАВАА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Билгийн тооллын 7, Эрхтний тэнгэрт одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.