Нийгмийн

ТОДРУУЛГА: Сайжруулсан түлшийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана

Өнөөдрөөс эхлэн орон сууцны айлуудын халаалтыг өгч буй. Харин сэрүүн цаг эхэлсэн учир гэр хорооллын айлуудын түлээ түлшний асуудал яригдаж эхлэв. Энэ талаар Таван толгой түлш компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.

-Сайжруулсан шахмал түлш хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Өнөөдөр үйлдвэрийн ажил дууслаа. Борлуулалтын цэгүүдтэй гэрээгээ байгуулсаар байна. Гэрээт цэгүүдийг илүү олон болгох үүднээс ирэх даваа гараг хүртэл сунгасан. Тиймээс ирэх нэгдэхээс эхлэн гэрээт цэгүүдээр тараагдаж эхэлнэ. Ирэх мягмар, лхагва гарагуудад худалдаанд олшроод ирнэ.

-Нэг өрхөд олгодог зургаан шуудай түлшний хэмжээг нэмэх үү?

-Одоогоор тийм асуудал яригдаагүй байна. Эхний ээлжид зургаан шуудай олгодгоороо олгоно. Иргэд худалдаанд гарахаас нь өмнө энэ онд ч түлшээ авна гэдгээ хороон дээрээ очиж бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй.

Засгийн газрын шийдвэрээр ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдарсан үнээр борлуулах шийдвэр гарсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button