НийгмийнЭРҮҮЛ МЭНД

БНСУ-ын иргэн Монголд амьдарч байхдаа халдлагад өртөж, хүнд гэмтжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны 15 давхарт амьдардаг БНСУ-ын иргэн Х нь монгол иргэдийн халдлагад өртсөн гэх хэрэг өдгөө тус улсын цахим ертөнц болон телевизээр ид хөвөрч байна.

Тухайн хэрэг болсон гэх орон сууц

Хэргийн тухай тодруулбал, эл өдрийн 14:00 цагийн орчимд хохирогч болох БНСУ-ын иргэн Х нь 15 давхарт байрлах гэрийнхээ хаалга, цонхыг агаар сэлгэх зорилгоор нээлттэй орхисон байна. Улмаар төд удалгүй үл таних хоёр иргэн онгорхой хаалгаар гэрт нь нэвтэрч, биед нь халджээ. Хохирогч иргэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:

Хохирогчийн биед халдсан хутга

"Салхи оруулахаар онгойлгосон хаалгаар хоёр үл таних эрэгтэй дайрч орж ирсэн. Тэднийг харахад маш их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрхий, үнэртэж байсан тул цагдаа дуудахаар гэрээсээ гарахаар оролдсон. Гэтэл нэг залуу нь хоолойноос багалзуурдаж, нөгөө нь өшиглөөд намайг коридор руу шидсэн. Энэ үеэр тэд хоорондоо монголоор ярьж байсан. Яриаг нь сайн ойлгоогүй. Тэд ээлжлэн цохиж, зодон өшиглөж эхэлсэн. Би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа сэргэхэд гэртээ, тагтныхаа урд хэвтэж байсан. Сэрсэн даруйдаа тагт руугаа гарах гэхэд тэд намайг үсрэхийг завдана хэмээж үргэлжлүүлэн зодсон.

Нэг нь гал тогооноос хутга авч, намайг хутгалахыг завдсан. Хутганаас бултах гэж хичээхдээ гараа гүн зүсэж гэмтээсэн. Эсэргүүцэл үзүүлж, нэгэнтэй нь зууралдаж эхлэхэд нөгөө нь гал дээр байсан далайн байцааны шөлийг бие дээр минь асгаж, түлсэн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад эргээд сэргэхэд тэд гэрийг минь онгичиж байсан. Тэр хооронд хаалгаараа амжиж гараад гялс гүйсэн. Азаар цахилгаан шат 15 дугаар давхарт ирж таарсан учир суугаад нэгдүгээр давхрын хүнсний дэлгүүрт нуугдаж, цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нэг эрэгтэйг нь барьсан ч, нөгөөхийг алдчихсан” гэжээ.

Хохирогчийг багалзуурдаж, өшиглөөд шидсэн зураглал

Хохирогч цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлэхэд зүүн, баруун нийт дөрвөн хавирга хугарсан, гар нь гүн зүсэгдсэн” хэмээх зүйлсийг хэлжээ. Түүнчлэн хохирогч тухайн хэргээс хойш унтаж чадахаа больсон бөгөөд сэтгэлзүйн гүн дарамтад орсон тул өөрийн улс руу явж, өдгөө сэтгэцийн зөвлөгөө авч буй нь өдгөө БНСУ-ын "KCBN news” телевизээр мэдээлэгдэж буй.

Хохирогчийн гэмтсэн рентгэн зураг

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийг харъяаллын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж буй бөгөөд сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт өдгөө прокурорт шилжсэн байна.

Хөдөлгөөн өрнөж буй зураг

Иргэд нь гадаадын улс орны иргэдийн халдлагад удаа дараа өртөж, бие болоод сэтгэл зүйгээр хохирох асуудал олон гарсаар байгаа тул тус улсын иргэд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж, тэмцэж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 27, 2021 07:59

15 davhart yaj hun orj chadaj bn aa balkonoor

Ттт
Ттт
9 сар 29, 2021 22:56
Reply to  Зочин

Цонх ха�##�гаа нээж с�##�хи оруулах үед ха�##�гаар нь орж ирсэн байна .

bi
bi
9 сар 27, 2021 08:10
Reply to  Зочин

haalga conhoo nevt salhiluulah gd ongoilgoson bhd n taarchee.haalgaar n orj irsen gn

Зочин
Зочин
9 сар 27, 2021 08:07

Солонгос стандартаар бол хариу зодолдоод манай 2 согтууг заав�##� гэмтээсэн байх ёстой шүү дээ, за бараг манай 2 нөхөр буруугүй биеэ хамга�##�ж л ганц нэг өшиглөсөн, гэнэт нэг гадаад нөхөр хутга бариад коридор л гараад ирсэн айхдаа өшиглөж унагасан, амиа хорлох гээд байхаар нь хутгыг нь булааж байхад гар нь зүсэгдсэн гэх л байсан байх доо, монгол хүүхэн хүчиндэх гээд баригдахдаа хэт их эсэргүүцэл үзүүлж хөл гараараа цохиж өшиглөж хүчиндэгч надад гэмтэл учруулсан гээд эмнэлэг цагдаад гомдол гаргачихдаг хөгийн нөхдүүд шүү, кккккк

Баатар
Баатар
9 сар 27, 2021 09:18

Одбаярын дүү нар юм болов уу

Зочин
Зочин
9 сар 27, 2021 10:21

Солонгост байгаа Монгол эмэгтэйг зовж байхад манайхан нэг их тоохгүй л байгаа тэгэхэд Солонгосчууд өөрсдийгөө ингэж хамга�##�ж байна манайхан нээрээ арай шүү

Зочин
Зочин
9 сар 27, 2021 10:25

худлаа байх аа

Зочин
Зочин
9 сар 27, 2021 11:03

Солонгосд бас манай эмэгтэйчүүд ц�##�ингийн нь өгөхгүй их тарчлаадаг бас эзэдүүд нь унтахыг шаарддаг хохино дүндээ дүн гэж бодож байна

Odoo yanaa
Odoo yanaa
9 сар 28, 2021 20:16

Hohino mongol ohidiig buzarlaj end tend arhi uuj tanhairch bsan korea hvmvvs olon bdag shvv mongold omoordog heden ergvv mongolchuud bas bna bna

Холбоотой мэдээ

Back to top button