НийгмийнНИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Халдварт бэлтгээгүй МУИС хэдийн тохижсон оюутнуудаа дотуур байрнаас хүчээр нүүлгэжээ

Монгол Улсын Их Сургуулийн оюутны тавдугаар дотуур байранд амьдардаг оюутнуудыг гэнэтийн байдлаар байрнаас нь нүүлгэх шийдвэр гарч, өөр салбар дотуур байрууд руу хуваарилан шилжүүлжээ. Учир нь тавдугаар дотуур байрыг МУИС-ийн оюутнуудын тусгаарлалтын байр болгоно гэх. Харин уг аман тушаалыг оюутнууд “дургүйд хүчгүй” гэмээ нь мөрдөв.

Нүү гэсний нь зоргоор нүүсэн оюутнууд бичгээр урьтаж мэдэгдээгүй болоод хамаг юмс жигдэрсэн хойно ийм арга авсанд гомдолложээ. Иймээс тэд манай редакцад хандаж дуу хоолойгоо хүргэхийг хүссэн юм. Эрх ашиг нь зөрчигдсөн гэх Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын гуравдугаар түвшний оюутан, тавдугаар дотуур байрны оршин суугчдын төлөөлөл А.Уранчимэгтэй ярилцлаа.

-Танай байранд ямар асуудал үүсээд байгааг уншигчдад маань тайлбарлахгүй юу?

-Би Монгол Улсын Их Сургуулийн дотуур байранд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Энэ жил байрны захиалгаа тавдугаар дотуур байранд өгч, тус хэсэгт хуваарилагдан орсон. Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалж тавдугаар байрыг тусгаарлах байр болгохоор оюутнуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн баасан гарагаас эхлэн өчигдрийг хүртэл хийлээ. Яг үүнийг тойрсон асуудал байрны оюутнуудыг эсэргүүцэхэд хүргэсэн юм.

-Дотуур байрнаас нүүлгэх тухай оюутнууддаа хэзээ мэдэгдсэн бэ?

-Бидэнд тав дахь өдөр фэйсбүүк группд пост оруулж мэдэгдсэн. Түүнийг орж хараагүй, мэдээллээ авч чадаагүй хүүхдүүд ч бий. Тодорхой дүрэм журмаар зохицуулалт хийнэ гэсэн ойлголт байхгүйгээр шууд л нүүлгэн шилжүүлэлтийг энэ сарын 26-ны өдрийн 16.00 цаг гэхэд хамгийн сүүлийн хүүхдүүд гарсан байх ёстой гэж 24-нд шаардсан.

-Дотуур байрнууд нь хоорондоо тохь тух болоод төлбөрийн ялгаатай байдаг уу?

-Тавдугаар дотуур байр нь хоёрдугаар байрнаасаа илүү тухтай байдаг. Тиймээс төлбөрийн хувьд ч илүү үнэтэй. Оюутнууд анх дотуур байранд орохдоо ямар зохицуулалтаар ордог вэ гэхээр, системээр нэвтэрч байгаад хэддүгээр дотуур байрны хэдэн төгрөгийн төлбөртэй өрөөнд байхыгаа сонгоно. Ингэж сонсгоод орсны дараа 20-оод хоносон хойно нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа юм.

Энэ зохицуулалтаа ковидоос болж байна гэж тайлбарласан. Гэтэл энэ өвчин өчигдөр гэнэт гараад ирсэн юм биш. Монгол улсын хамгийн том сургууль байж энэ олон оюутнаас халдвар ихээр илрэхийг ч тооцоолоогүй. Илрэх нь тодорхой байсан. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос анхааруулсаар байсан шүү дээ. Гэтэл оюутнууд байрандаа орж тохижоод 20 хоног өнгөрсөн, өрөөндөө нэмж юм аваад, хулдаас тааруулж дэвсээд л хамаг юмаа жигдэлсэн хойно ийм зохицуулалт хийж байгаад бид хохиролтой бас гомдолтой байгаа.

-Гэнэтийн байдлаар ийм шийдвэр гаргасан юм байна. Анх байранд ороход гэрээ хийдэг шүү дээ. Тус гэрээнд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс хамаарч нүүлгэн шилжүүлнэ гэх агуулгатай зохицуулалтыг тусгасан байдаг уу?

-Ямар ч зохицуулалт тусгаагүй ээ. Тавдугаар байрны дээд давхарт халдвартай сурагчдыг тусгаарладаг байсан. Өөрөөр хэлбэл нэг байранд халдвартай болон халдваргүй оюутнуудыг хамт амьдруулсан л даа. Халдвартай оюутнуудтай хамт нэг байранд амьдарч байсан биднийг нааш нь зөөснөөрөө бас л эрсдэлтэй алхмыг хийлээ гэж харж байна.

-ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГАА ХЭЛЭХЭД ӨРӨӨНДӨӨ ОРУУЛААД ЗАГНАСАН-

-Амьдрах орчноо гээд гэрээ хийсэн хойно ийм асуудал гарсныг албан бичгээр мэдэгдэх ёстой гэдэг асуудлыг байрны зохицуулагчдад хэлж үзсэн үү?

-Хэлж үзсэн. Байрны зохион байгуулагчид хандаад “Шийдвэрийг эсэргүүцэж байна. Бидэнд журам эсвэл тушаалыг нь үзүүлээч, тэгэх боломж байна уу, бид танилцмаар байна” гэсэн. Тэгэхэд “Шилжүүлэхтэй холбоотой тушаал шийдвэр надад байхгүй. Гомдолтой байгаа бол оюутан төгсөгчдийн хэлтэст ханд” гэсэн.

Үүнийг эсэргүүцэж байсан оюутнууд гарын үсгээ зураад гомдол гаргасан. Гэтэл биднийг өрөөндөө оруулж байгаад загнасан.

Бид хуулийн үндэслэлтэйгээр албан байдлаар гомдлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэтэл хэдий хугацаанд өөр байранд амьдруулах талаар мэдээлэл өгөөгүй. Энэ шилжүүлэлтийг яг ямар журмаар хийж байгааг бидэнд харуулж танилцуулаач гэхэд “Та нарт тэр цаас ямар хэрэгтэй юм. Онцгой нөхцөл байдал үүслээ. Хүнлэг бай” гэсэн.

-Уг хоёр байр тав тухын хувьд ялгатай гэхээр үнэ ч бас зөрүүтэй байх. Зөрүүг хэзээ яаж олгох талаар мэдээлэл өгсөн үү?

-Бидэнд мэдэгдсэн ямар ч зүйл байхгүй. Үүнд л үнэхээр бухимдаад байна. Байр түрээсэлж байгаа хүн байсан бол байрны эздүүд нь өнөөдөр нүү гэж хэлэхгүй шүү дээ. Бид адилхан л төлбөрөө төлөөд, гэрээгээ хийж албан ёсоор амьдарч байгаа. Гэтэл биднийг зүгээр нэг оюутнууд гэх байрнаас харж байна.

Халдвар авсны улмаас бидний амьдарч байсан өрөөнд солигдож орсон халдвартай оюутан эдгэрсэн бол яах юм. Буцаагаад биднийг шилжүүлэх юм уу, үгүй юм уу гэдэг ч тодорхойгүй. Бүх юм нь тодорхой биш байна.

-Халдваргүйжүүлэлт хийгээд оруулж гаргахгүй байна гэх гомдол бас яригдсан.

-Гэнэтийн байдлаар халдваргүйжүүлэлт хийдэг. Гэнэт л байрны коридороор орилоод “гарахгүй шүү” гэнэ. Өмнөх орой нь биш юм аа гэхэд өглөө нь эсвэл цагийн өмнө ч юм уу мэдэгдэж яагаад болдоггүй юм. Тэр үеэрээ бие засуулдаг ч үгүй. Ядаж урьтаад хэлсэн бол энэ асуудлуудаа хангалттай зохицуулаад маргаан гаргахгүй шүү дээ.

Мөн ковидын үед ач хэрэгжүүлж буй арга нэрээр оройн 21 цагаас хойш оюутнуудыг оруулж гаргадаггүй. Тухайлбал би ажил хийдэг. Ажлаа тараад ирэхэд жижүүр нь оруулдаггүй. Өмнөх жилүүдэд ажил хийдэг нь үнэн гэсэн бичгийг байгууллагаасаа авч ирээд орж болдог байсан юм. Харин энэ жил ковидоор түрий барьж, бодлогогүй зохицуулалтыг хийж байна. Үүнээс болж гадуур хоноглох явдал их байна. Ингэж явж байгаад эрсдэлд орвол хэн хариуцах вэ. Орой оруулахгүй болохоор ковид хүнд халдахгүй юм уу. Учир утгагүй зохицуулалтуудаа болиосой. Энэ бүхнийг хэлээд байгаа шалтгаан нь МУИС оюутны дотуур байрандаа анхаарал хандуулаач ээ. Зохицуулалтыг албан байдлаар хүний эрхийг дээдэлж гаргаж байгаасай гэдэг зүйлсийг л хэлмээр байна.

ЖИЖҮҮР: МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

МУИС-ийн тавдугаар дотуур байрны оюутнуудын төлөөлөл А.Уранчимэг ийн хэлж байлаа. Тус дотуур байранд хэчнээн хүүхэд нүүж ирсэн талаар тухайн өдрийн байрны жижүүрээс тодруулбал, “Ямар нэг албан бичиг үлдээгээгүй. Нүүж ирж байгаа хүүхдүүдийг  хүлээж аваарай гэсэн. Ямартай ч хүүхдүүд нүүж, шилжиж ирсэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

МУИС: ТУЛГАРСАН АСУУДЛУУДАД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Харин дээрх асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Г.Билгүүнээс тодруулбал,

“Байр болгонд тусгаарлах өрөө гаргаад сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах арга авч байсан. Гэтэл халдварласан оюутны тоо эрс нэмэгдэх үеэр байр болгонд тусгаарлах давхар гаргасан. Сүүлдээ нөхцөл байдал хүндэрч тухайн давхартаа халдварласан хүүхдүүд маань багталцахгүйд хүрсэн. Тиймээс МУИС олон дотуур байруудаасаа нэг байраа тусгаарлах байр болгон зохицуулалт хийхээр болсон юм. Тэрнээс биш оюутнуудыг байрнаас гаргаагүй. Амьдрах байрыг нь л сольж байгаа юм.

Байр болгон тохь тухаасаа хамаараад үнэ нь ялгаатай байдаг. Энэ хооронд шилжихэд үнийн зөрүү гарч байгаа. Үнэтэй өрөөнөөс сарай хямд өрөө рүү нүүсэн бол зөрүүг буцаан олгох зэрэг зохицуулалтуудыг хийж эхэлж байгаа.

Үүнээс гадна цахилгаан хэрэгслийн тухайд маргаан их гардаг. Үүнийг мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрдөггүй. Өрөөндөө хоол хийхэд энэ жил биш юм гэхэд ирэх жил хана нь ховхорч, мөөгөнцөртөх эрсдэлтэй. Эрүүл аюулгүй орчин талаасаа хангагдахгүй болоод ирдэг юм. Тиймээс энэ асуудлыг шийдэх үүднээс нийтийн гал тогоо, угаалгын өрөө зэргийг гаргаж өгсөн. Харин өрөөндөө хийхийг хориглодог. Нийтийн хэрэглээний өрөөнүүдээ хийхэд бүрэн боломжтой байдаг” гэж тайлбарлалаа.

БИЧЛЭГ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-28 10:21

МУИС-д хэвлэлийн төлөөлөгч гэх орон тоо ямар хэрэгтэйм бэээ

Зочин
Зочин
2021-09-28 13:50

Ээ хөөрхий. Энэ МУИС гэж нэг өөрчлөгдлөн хөгждөггүй сургууль байнаа. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудлыг анхаар�##�даа авах хэрэгтэй. Оюутан гээд ингэж харьцаж болохгүй шүү дээ

МУИС-ийн 1-р дотуур байрны оршин суугч
МУИС-ийн 1-р дотуур байрны оршин суугч
2021-09-28 18:06

Жижүүр, зохион байгуулагч, үйлчлэгч гээд ажиллаж байгаа хүмүүсийнх нь харилцаа, хандлага бүр авах юмгүй. Болохгүй, бидэнд хүндрэлтэй байгаа асуудлаа хэлэхээр хүлээж авдаггүй. Үргэлж л ажлын ача�##��##� их байна гэж гомдоллож, бухимдсан хүмүүс явдаг. Цаг үеийн байдлаас хамааран гарч буй шийдвэр, заавар зөвлөмжийн тухай асууж лавлах гэхээр "би мэдэхгүй" гэж төвөгшөөсөн байдлаар хариулдаг. Өчигдөрхөн буюу 9 сарын 27ны орой гэхэд л ар араас нь угсруулан ариутг�##� хийж байна гэх нэрээр 3 цаг орчим байр руу нэвтрүүлээгүй. Ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр гэнэт ариутг�##� хийснээс гадаа хүйтэнд удаан хугацаагаар нимгэн хувцастай даарч зогссоноос одоо ингээд хоолой өвдөөд хичээлээ ч ярьж чадахгүй хэвтэж байна. Угтаа бол ц�##�ингаа аваад ажлаа хийж байгаа хүн чинь ажлын байран дээрээ ёс зүйтэй баймаар байна. Үнэхээр л тийм хэцүү байгаа бол ажлаас гарах, чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгөх боломж байгаа л байх.

Эгч
Эгч
2021-09-29 07:57

Оюутнууд амьдрах өрөө байраар тохи тухтай болгоно гэдэг их санхүү сэтгэл санаа ордог юм ш дээ. Гэтэл шууд булаагаад нүүлгэж байдаг. Эхнээс нь шийдэхгүй өнгөрсөн хойно нь дандаа хүний бүтээсэн юмыг нурааж сэтгэл зүйн дарамтад оруулж байх юм. Оюутнуудад гэж хэлэхэд тэр ааштай өөрийгөө тоосон жижүүр зб нар бол насаараа л тийм амьдрах өөрийгөө ихэд бодсон хүмүүс хөөрхий байрны мухарт л амьдр�##� нь таг болсон хүмүүс. Харин та нар төгсөөд өөр төвшинд очно оо.

Зочин
Зочин
2021-09-29 08:31

Одоо тэгээд өвдсөн хүүхдүүдтэй хамт байсан оюутнууд гадуураас ирэх хүүхдүүдтэй нэг танхимд хичээллэнэ.бүүр тарааж гүйцэх юм байна даа.Гэрт нь явуулж цахим болгосон нь дээр дээ

Дотуур байранд амьдрагч
Дотуур байранд амьдрагч
2021-09-29 12:25
Reply to  Зочин

Цахилгаан хэрэгсэл нэрээр хөргөгч хорьж байгааг эсэргүүцэж байна. Энэ шийдвэрээ та нарын эрүүл мэндийн төлөө гаргасан тэгээд ч нийтийн хөлдөөгч байхад хөргөгчөөр яах гээд байгаа юм гэх. Оюутнууд гэхээрээ л зөвхөн мах, гурил будаа гоймонгоор хооллохгүй шүү дээ. Гэтэл бид чинь хөлдөөгчинд биш хөргөгчинд хадг�##�ах ёстой хүнс ч гэсэн хэрэглэдэг шүү дээ. Одоогийн байдлаар өндөг, сүү, тараг, нарийн ногоо, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнээ өрөөндөө ил задгай хадг�##�ж байна. Зад�##�сан сүү 1 ч хонолгүй гашилж байна. Энэ эргээд бидний эрүүл мэнд болон эдийн үасагт хохирол үүсгэж байна. Хөргөгч оруулахыг хориглосон шийдвэр гаргасан хүмүүс гэртээ хөргөгчгүй эдгээр хүнсээ ил хадг�##�даг хэрэг үү эсвэл дан ганц хөлдөөгчтэй айлууд байдаг юм уу? Мэдэхгүй юм.

Дотуур байранд амьдрагч
Дотуур байранд амьдрагч
2021-09-29 12:22

Цахилгаан хэрэгсэл нэрээр хөргөгч хорьж байгааг эсэргүүцэж байна. Энэ шийдвэрээ та нарын эрүүл мэндийн төлөө гаргасан тэгээд ч нийтийн хөлдөөгч байхад хөргөгчөөр яах гээд байгаа юм гэх. Оюутнууд гэхээрээ л зөвхөн мах, гурил будаа гоймонгоор хооллохгүй шүү дээ. Гэтэл бид чинь хөлдөөгчинд биш хөргөгчинд хадг�##�ах ёстой хүнс ч гэсэн хэрэглэдэг шүү дээ. Одоогийн байдлаар өндөг, сүү, тараг, нарийн ногоо, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнээ өрөөндөө ил задгай хадг�##�ж байна. Зад�##�сан сүү 1 ч хонолгүй гашилж байна. Энэ эргээд бидний эрүүл мэнд болон эдийн үасагт хохирол үүсгэж байна. Хөргөгч оруулахыг хориглосон шийдвэр гаргасан хүмүүс гэртээ хөргөгчгүй эдгээр хүнсээ ил хадг�##�даг хэрэг үү эсвэл дан ганц хөлдөөгчтэй айлууд байдаг юм уу? Мэдэхгүй юм.

Num-iin oyutan baina gsh
Num-iin oyutan baina gsh
2021-10-01 09:44

hevlel medeelliin hvn ni ch todorhoi hariult helj chadahgvi baina shdee haha ineedtei ymbee albaar gargasan ym baihgvi nvvlgrj baina mtr duraaraa bas l vzeh ymaa tegsenee asuultand todorhoi hariult uguhgvi genet yuun tasagtaa hool und hiih ym yriad yvchivaa asuudalaa shiidej chaddag bolchood tom ym yrij baimaar ymaa.
Bairnii zohion baiguulagchid emch nar ni hudlaa nertei ymnuud oyutnuudaa heterhii ih dord vzeed baigan bishvv ym l bol uurlaj zaginaad achaalaltai gedgiin oilgoj baina gehdee bid ch gesen hicheel nomtoi tvvnii hajuugaar ajiltai adilhan l amidarch yvaa hvmvvs baij hen hendee zuulun handmaae ymoo haritsaa baihgvi baij neg l ih tom hvmvvs vhseen tsagaa tulval yigaa ch chaddgvi l ym baina shdee hahahah ineedtei ymaa neeree ichmeer

Холбоотой мэдээ

Back to top button