НИЙГЭМ

Паралимпын тамирчин Н.Алтанцэцэгт түлээслээд өмчлөх хоёр өрөө байрны эрх олголоо

“Токио-2020” паралимпын наадмаас жүдо бөхийн +70кг жинд барилдаж тавдугаар байрт шалгарсан Н.Алтанцэцэг өөрийн гэсэн орон гэргүй амьдардаг талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Барилга хот байгуулалтын сайн Мөнхбаатарт хандсаны үндсэн дээр өнөөдөр түрээслээд өмчлөх орон сууцаар шагнууллаа.

Уг эрхийг ТОСК-ийн захирал Л.Батжаргал гардуулсан юм. Энэ үеэр, “Төрийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн өрхүүдэд орон сууцаар хангах ажлыг хийдэг. Үүний дагуу ОУХМ Н.Алтанцэцэгт Хангай хотхонд байрлалтай хоёр өрөө байрыг түрээслээд өмчлөх эрх олгож байна. Зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангахад багтсан Н.Алтанцэцэгтээ баяр хүргэе” гэлээ.

Түүнд орон сууцны түлхүүрийг гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button