НИЙГЭМ

“Таван толгой түлш”-ийн удирдлагууд ажилчдынхаа цалинг олгохоо мэдэгдэж, аман тохиролцоо хийжээ

Таван толгой түлш ХХК-д ажилладаг ажилчид өчигдөр /2021.09.30/ ажил хаялт зарласан тухай бид өмнө мэдээлсэн. Учир нь тэд олон сарын цалингаа авч чадаагүй бөгөөд амьдрахад хэцүү байгаагаа учирласан юм.

Тэгвэл бид уг асуудлаар Таван толгой түлш ХХ-ын Хэвлэлийн ажилтантай холбогдоход:

“Захирал үүссэн асуудлаар ажилчидтайгаа хуралдаж байгаа” гэх хариултыг өгсөн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн удирдлагууд ажилчдаа жагсаал цуглаанаа өндөрлөхийг хүсэж, 10 сардаа багтааж цалинг нь олгоно хэмээн аман тохиролцоо хийсэн гэв. Болсон явдлыг нэхэн сануулбал, тус компанид ажилладаг ажилчид нэг сард 650.000 төгрөг авдаг гэх бөгөөд зарим нь цалингынхаа тал буюу 350.000 төгрөг авсан болохоо хэлэв. Тухайн компанийн ажилчид олон сар хуримтлагдсан цалингаа авч чадахгүй байгаа учир олноор цугларч, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн үндсэн цалин үнэмлэхүй буурсан бөгөөд урамшуулалт цалингаа тавихгүй байгаа учир ийн тэмцэхэд хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button